Дарсны хундгыг хэрхэн сонгох вэ?
Дарсны
хундага, ууж/уух гэж буй дарсны тань амттанд санасанаас тань ихээр
нөөлөдөг аж. Хундгаа дарсныхаа амтанд эерэгээр нөлөөлүүлэхийн тулд зөв
хундага сонгох шаардлагатай. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар "ЗӨВ" хундага
нь
*Тунгалаг
(Transparent): Дарсыг ууж байхдаа дарсны өнгийг харах, мэдрэх их чухал
гэнэ. Тиймээс "ЗӨВ" хундаганы эхний шинж чанар тунгалаг хундага.
* Урт иш (Long-stemmed):
Хундаганы иш хэр урт байна, төдий чинээ сайн гэнэ. Учир нь урт иштэй
хундаганд вино уухад гарын дулаан ууж буй виног тань халааж амт чанарыг
нь өөрчилдөггүй давуу талтай аж.
* Нимгэн ирмэг (Thin-lipped):
Нимгэн, зөв хэлбэртэй ирмэг ууж буй дарсыг тань зөв чиглүүлэн (хэлэн
дээр амт мэдрэх цэгүүд байдаг) дарсны амтыг мэдрүүлдэг бол зөв бус,
зузаан ирмэгтэй хундага дарсыг байгаагаас нь илүү хатуу мэт сэтгэгдэл
төрүүлдэг аж.
* Болор: Болор шилнээс илүү
хатуу тул дарсыг хундгалахад үрэлт үүсгэж дарсны үнэрийг идэвхжүүлдэг
байна. Үнэрмэдээж амтанд нөлөөлдөг аж.
Дарсны хундгыг хэрхэн сонгох вэ?
Дарсны хундага маш олон төрөл байдаг. Дарс сонирхогчид дор хаяж дөрвөн төрлийн хундгатай байдаг гэнэ. Эдгээр нь:
* Цагаан дарсны хундага: Цагаан дарсны хундага жижгэвтэр (ойролцоогоор
300 мл багтаамжтай) байаг нөгөөд бага багтаамж, бага агаар, бага агаар
хундаган дотрох дарсыг хурдан халахаас сэргийлдэг байна.
* Bordeaux хундага: Алтан зул цэцгийн хэлбэртэй (Tulip-shaped) Bordeaux
хундгууд "том", баялаг, нягт сайтай дарснуудад илүү тохиромжтой.
* Burgundy хундага: Burgundy-гийн хундага хэмжээгээр Bordeaux
хундганаас том ч Pinot Noir зэрэг илүү нарийн дарс сервислэхэд
зориулагджээ. Хундага том байх тусам дотор нь сервислэх дарсны үнэр
ялгарах орон зай ихтэй болдог.
* Шампанскны хундага (Champagne flute): Урт, нарийн хундгууд шампанск,
хөөстэй дарс зэргийн хөөсийг захирахад зориулагдсан байдаг.
Хааяахандаа дарс уудаг бол дээрх дөрвөн төрлийн хоёрыг (цагаан
дарсныхундага, Bordeaux хундага) эсвэл бүр ганц Bordeaux хундага
авчихсандаа ч болно.
Мэдээг бэлтгэсэн : Батука

