100 буудалт даамын ДАШТ маргааш эхэлнэ


100 буудалт даамын түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш Улаанбаатар хотноо эхэлнэ.

Аравдугаар сарын 1-15-нд манай улсад даамын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах 38 дахь удаагийн тэмцээн болох билээ. Дэлхийн даамын холбоо (FMJD), Монголын даамын холбоо (MDF), ССАЖЯ, “Пума империал” зочид буудалтай хамтран зохион байгуулах тус тэмцээнд 10 орны шилдэг 16 тамирчин тойргийн журмаар өрсөлдөх юм.


Тэмцээний эхний өдрүүдэд буюу маргааш, нөгөөдөр түргэн (15 минут), блиц(5 миунт) тоглолтын дэлхийн аваргууд тодрох болох бол үндсэн төрөл (1 цаг 20 минут) энэ сарын 4-15-ны хооронд болно.

Маргааш rapid буюу 15 минутийн дэлхийн аваргын төлөөх тоглолтууд болох бөгөөд 22 тамирчин оролцох аж. Монгол улсаас 11, ОХУ-аас дөрөв, Украйнаас гурав, БНХАУ-аас хоёр, Польш, Недарландаас тус бүр нэг тамирчин оролцохоор бүртгүүлсэн байна.


Rapid төрлийн дэлхийн аварга цолны төлөө 22 тамирчин оролцоно



Тэмцээн аравдугаар сарын 2-15-ны өдрүүдэд “Пума” зочид буудлын хурлын танхимд болно. Мөн тэмцээний талаарх мэдээллийг www.ulaanbaatar2013.com сайтнаас хүлээн аваарай.

Posted by cptnet976 on 12:46 PM. Filed under , , . You can follow any responses to this entry through the RSS 2.0

0 comments for 100 буудалт даамын ДАШТ маргааш эхэлнэ

Leave comment

Шинэ мэдээ

Үзэгчдийн сэтгэгдэл

/Шинэ клип